ОЛЕШКИД ДРОНООР ТУСЛАМЖ ХҮРГЭВ

өчигдөр  

Украины Засгийн газар Херсон мужийн хэсэгчлэн эзлэгдсэн Олешки хотод хүнсний хангамж тасарч, нөхцөл байдал эрс муудсан тул дроноор тусламж хүргэж эхэллээ. Дотоод хэргийн сайд Иван Вихивскийн ням гарагт мэдэгдсэнээр дронууд хүүхэдтэй айлуудад үр тариа, сүү, тоглоом ачсан илгээмж хүргэж байгаа ажээ.

 

Тус хотод Киев, Москва хоёр орон нутгийн гал зогсоох тохиролцоонд хүрч, гал зогсоолт мягмар гарагт хүчин төгөлдөр болсон байна. Хүнс болон бусад хангамж тасарсан тул өлсгөлөн, хүйтнээс болж хүмүүс нас барсан тухай мэдээллүүд гарчээ.

 

Гал зогсоох тохиролцоог АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп зуучилсан бөгөөд түүний алба Орос, Украины хооронд хүүхдүүдийг гэр бүлд нь буцаах зорилгоор байгуулсан харилцааны сувгийг ашигласан гэж мэдэгджээ. Киев Москваг олон мянган хүүхдийг хүчээр авч явсан гэж буруутгаж байгаа юм.

 

"Дайны үед төрсөн зарим хүүхэд айдасгүй амьдралыг мэдэхгүй байна. Засгийн газар эдгээр айлуудыг дэмжиж, нэн шаардлагатай зүйлсийг хүргэх болно" гэж сайд Вихивский хэлсэн байна.

 

Эх сурвалж: NHK

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?