ЯПОНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД НӨМРӨГИЙГ СЭРГЭЭХЭЭР ИРНЭ

өчигдөр  

Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги мягмар гарагт Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ шийдвэрийг зарлажээ. Тэрбээр "Бид Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, өртсөн бүс нутгийг сэргээхэд туслах хамтын ажиллагааны багцыг бүрдүүлнэ" гэж мэдэгдсэн байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн ой хамгааллын мэргэжилтнүүд түймрийн учруулсан хохирлыг үнэлж, тайлан гаргах юм. Тусламжийн багцад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна галын гамшгийн дараах сэргээн босголт, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хүний нөөц бэлтгэх ажил багтаж байгаа ажээ.

Түймэр аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Нөмрөг дархан цаазат газарт гарсан байна. Японы харилцаа холбооны аварга KDDI корпораци өнгөрсөн баасан гарагт өөрийн Монгол дахь охин компани Мобикомын ажилтнуудыг тээвэрлэж явсан машины доороос утаа гарч, гал ойр орчмын бэлчээрт тархсан гэж мэдэгджээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээгээр гал нийт 530 мянга орчим га талбайг хамраад, Хятадтай хиллэдэг тус дархан цаазат газрын 80 орчим хувийг шатаасан байна. Монголын Засгийн газар аравдугаар сарын 26-нд түймрийн шалтгаан, хохирлыг тогтоох, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ.

Эх сурвалж: Kyodo / The Mainichi

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн :за даа далимдуулаад хөрсний шинжилгээ, эрдэс ашигт малтмалын дээж авч явах нь . ингээд байгалийн баялгийн бүх мэдээлэлдээ алдаж дээ өчигдөр
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?