Тайландын Паттая хотод арваннэгдүгээр сараас эхлэн шинэ жилийн өмнөх өдөр хүртэл найман долоо хоногийн турш томоохон арга хэмжээнүүд зохиогддог. Паттаягийн хөгжмийн наадам 2021, Лой Кратонгийн наадам, Олон улсын салют буудуулах, "Дерн Гин Ним На Клю" хоолны наадам, Паттайягийн тооллого гэх таван баярыг багтаасан арга хэмжээг зохион байгуулахын тулд хот 30 сая бат (ойролцоогоор 0.9 сая ам. доллар) –ийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Паттайя хот эдгээр арга хэмжээг зохион байгуулснаар Тайландын аялал зуучлалын томоохон хот болох боломжоо харуулахыг зорьдог. Зарим гадны иргэд хэлний бэрхшээл болон танил бус Тайландын хөгжмийн хэв маяг нь хөгжмийн наадмын сул тал гэж үзэж байгаа бол жуулчдаас хамааралтай ажилладаг хотын иргэд энэ арга хэмжээ дөрөв дэх долоо хоногтоо хүрээд байгаа ч Паттайя хотод гадаадын жуулчид хангалттай ирэх шинжгүй хэвээр байна гэж гомдолложээ.
Миний үүрэг бол Паттайя хотын Тамгын газрын дэг журам, аюулгүй байдлыг хангах явдал юм. Би Паттайя хотын цагдаа, аялал жуулчлалын цагдаа, сайн дурынхан болон бусад байгууллагаас хүн хүч цуглуулж, концертын талбайн эргэн тойронд эргүүл хийх, COVID-ийн эсрэг арга хэмжээг зохицуулах үүрэг хүлээсэн. Паттайя хөгжимийн наадамд олон хүмүүс оролцож байна. Оролцогчид бараг 100% маск зүүж байгаа ч гэсэн анхааруулах шаардлагатай."
“Бид анх удаа амралтаараа ирсэн бөгөөд Тайланд үнэхээр үзэсгэлэнтэй, бидэнд таалагдаж байгаа учраас энд үлдсэн. Тайланд хэл болон хөгжимийг ойлгоход жаахан хэцүү ч энэ бүхэн зүгээрээ. Олон хүмүүс маш найрсаг байдаг ч хөгжим нь арай өөр юм."
Бид Жомтиен хотод амьдардаг бөгөөд манай найз надад энэ далайн эрэг дээрх наадмын талаар хэлсэн. Энэ бол миний анхны наадам. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй, зөвхөн бичлэг, гэрэл зургаас л харж байсан зүйлс их байна. Би баяртай байна.
"Би худалдаачин биш, далайн эргийн массажист, гэхдээ өнөөдөр Лой Кратонг наадам болж байгаа тул би яаж мөнгө олохоо мэдэхгүй байна. Би хэдэн юм зарж жаахан орлого олно гэж найдаж байна, Өнөөдөр массаж хийлгэх үйлчлүүлэгч алга. Бүтэн өдрийн турш нэгч хүн ороогүй байна. COVID-ээс өмнө Гадны болон дотоодын зуулчид их ирдэг байсан, одоо алга болсон. Шинэ жилийн баяраар гадаадын жуулчид ирэх эсэхийг мэдэхгүй байна."