Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одонгоор шагналаа.
Байгаль орчны бие даасан тогтолцоо бүрдүүлэх, ардчилал, зах зээлийн харилцааны нийгэмд тус салбарт мөрдөгдөх хууль, тогтоомжуудыг анхлан боловсруулж батлуулан, ойн санг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ойн аж ахуйн заавар, зөвлөмж боловсруулах, салбарын залуу мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэн сургах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шагдаржавын Болдод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн зөвлөх, доктор Цагаан-Өвгөний Даваасүрэн;
“Хурхнаг жибур” ХХК-ийн инженер Балжирын Мөнхбаяр;
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ахмадийн Хауленбек нарыг;
Алтан гадас одонгоор:
“Биогеоэко” ХХК-ийн зөвлөх инженер Дүдлийн Пүрэвдаш;
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Зандраабалын Цогт нарыг шагналаа.
Төрийн дээд цол, одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар гардуулж баяр хүргэж, амжилт хүсэв.