ХӨВСГӨЛ ДАЛАЙД ЖИВСЭН БҮХ МАШИНЫГ ГАРГАХААР БОЛЛОО

2021-11-09  

 Монголын" хөх сувд " болсон, цэнгэг усны нөөц Хөвсгөл далайгаас 35 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан. 309 тонн хүнд жинтэй , далайн ёроолд гүн шигдсэн Сүхбаатар хөлөг Монголын онцгой байдлын баг гаднын тусламжгүйгээр өөрсдөө татаж гаргаж чадсан. Уг хөлөг онгоцыг далайгаас татаж гаргах, цэнгэг усаа хамгаалах санаачилгыг Монгол улсын ерөнхийлөгч санаачилж, Монголын усчин аврагчид гүйцэтгэсэн. Энэ бол маш том сургуулилт болсон. Амжилттай ч хэрэгжүүлсэн. Үүнд урамшсан Монголын усчин аврагчид ирэх зунаас Хөвсгөл далайд живсэн бүхий л машин техникийг татаж гарган, далайгаа цэвэрлэхээр зэхжээ. -Хөвсгөл далай бол Монголын төдийгүй, дэлхийн цэнгэг усны нөөц. Цэнгэг уснаас үнэ цэнтэй зүйл гэж дэлхийд байхгүй. Тонн тонн алт ч балга цэнгэг усны үнэд хүрэхгүй, үнэндээ. Цэнгэг усыг хамгаалах асуудлаар би Хөвсгөл далайд хоёр удаа очиж, далайг бүтэн тойрч, тал талаас нь ажигласан. Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гарга. Энэ бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өгч буй үүрэг. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахыг даалгая хэмээн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОБЕГ-ын бие бүрэлдэхүүнтэй уулзахдаа үүрэг өглөө. Ийнхүү 2024 он гэхэд Хөвсгөл далайд живсэн бүх машиныг далайн эрэгт гаргаж, нуурын цэнгэг усыг хамгаалах боллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?