ОРОС КОМБИНАЦИ

2024-12-20  
 
Хэдхэн өдрийн өмнө ерөнхийлөгч Хүрэлсүх гэнэт гарч ирээд, сайд нарыг цуглуулан утааны эсрэг арга хэмжээ авах талаар “толгойг нь эргэтэл” загнах шиг болно билээ. Тэр сайд нарыг цуглуулж загнахаасаа өмнө ерөнхий сайд Оюун-Эрдэнийг зодож, хамрыг нь хугалсан байж болзошгүй мэдээлэл надад олдоод байгаа. Учир нь Оюун-Эрдэнэ Солонгос руу явж хамрын хагалгаанд орж байгаа нь үнэн.
Монгол улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайдын хооронд ингэж илэрхий зөрчилдөөн гарч, нэгнийхээ биед халдахдаа тулсан нь Оросуудын манай улсын төрийн эрх мэдлийг гартаа оруулах зорилготойгоор дор хаяж 10 жилийн турш өрнүүлж буй комбинаци буюу дараалсан шатрын нүүдлийг нийгэмд хальт гэрэлд цохиулсан үйл явдал байсан. Тийм учраас маш яаралтайгаар Монголын улстөрд болж байгаа энэ чухал үйл явдлаас олны анхаарлыг холдуулахаар, олон олон шинэ сенсациар сошиалыг хооллохоор, Монгол хүний тархийг угжихаар ар араас нь зай завсаргүйгээр бөмбөгдөж байна.
Яг юу болоод байна вэ?
Оросууд 2014 оны эхээр Украин луу халдан довтолмогцоо, өрнөд хил дээрээ удаан цаг дээрээ дайны асуудал үүсгэчихээд, бусад “хил хязгаараа” (нөлөөний хүрээгээ) бэхжүүлэх зорилго тавьж, үүнээс зүүн хил хязгааараа бэхжүүлэх зорилгын хүрээнд Монголд 2014 оны яг хавар нь ДМ буюу Дархан Монгол гэх бүлгэм байгуулсан. Энэ бүлгэм нь Монголд Оросын суртал ухуулгыг асар ихээр цацаж эхэлснээр, гэнэн тэнэг Монголчуудаас авахуулан Оросуудын “долларын эсрэг дайн”-д татагдан автаж эхэлсэн юм.
Ингээд нийгмийн (энэ тохиолдолд тэнэгүүдийн гэж хэлвэл ононо байх) бага зэргийн дэмжлэгтэй болоод ирэхдээ, Оросууд Монгол улсын төрийн эрх мэдлийг бүрэн хянах зорилго урдаа тавьж хөдөлж эхлэв.
2016 оны УИХ-ын сонгуулиар эрх барьж байсан Ардчилсан нам ялагдаж, МАН олонх болов. Төрийн гурван өндөрлөг гэгдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгч Элбэгдорж, Ерөнхий сайд Эрдэнэбат, УИХ-ын дарга Энхболд нар байсан бөгөөд тэдний хэн нь ч Оросуудын хүч нөлөөтэйгөөр эрх мэдэлд хүрээгүй, тиймдээ ч хэн нь ч Оросуудын үгэнд ордоггүй хүмүүс байлаа. Тэр тусмаа бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж байсан Элбэгдорж бүр Оросуудын эсрэг маш идэвхитэй тэмцдэг нэгэн байв. Ингээд Оросууд эхний ээлжинд төрийн гурван өндөрлөгийг “өөрийн” хүмүүсээр дүүргэх шаардлагатай байв. Үүнийгээ ч хийж эхлэв.
2017 онд ерөнхийлөгч Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас “Орос нохой” Баттулга, нөгөө талаас МАН-ын дарга М. Энхболд нар хоорондоо өрсөлдөв. Энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигч М. Энхболд нь шадар сайд Хүрэлсүх болон Ардчилсан нам, Женко Баттулга үүн дээр нэмэх нь Оросуудын хүчин зүйлийн нөлөөний нэгдлийг дийлж чадалгүй ялагдал хүлээж, Оросууд хүсэж байсан эхний суудлаа халаасандаа хийв…
Үүний яг дараахан 2017 оны 08 сарын 17-нд Шадар сайд Хүрэлсүх нь Ерөнхий сайдыгаа өөрийг нь тагнаж чагнасан хэмээн эсэргүүцэж ажлаа хүлээлгэн өгөөд, Ерөнхий сайдын суудлыг Оросуудын дэмжлэгтэйгээр булаан авахаар тэмцэж эхэлсэн. Энэ тэмцэл явсаар, МАН-ын УИХ дахь бүлгийг 33-ын ба 32-ын бүлэг болгон задалж, эцэст нь ерөнхий сайд Эрдэнэбатыг “60 тэрбумын хэрэг”-ээр шалтаглан огцруулж Хүрэлсүх нь 2017 оны сүүлээр дараагийн Ерөнхий сайд болсон. Ингэж Оросууд хоёр дахь суудлаа халааслав…
Та нар анзаарвал, бараг 10-аад жилийн турш, Баттулга, Хүрэлсүх мэтийн улстөрч залуучууд Путины гадаад байдлыг цаг үргэлж дуурайн Монголчуудын элэг доог болдог байлаа. Гэхдээ тэд Монголчуудад дооглуулж байсан ч, яг үнэндээ Путинд үнэнч, түүнийг шүтэн биширдэг гэдгээ Путинд мэдэгдүүлэхийн тулд л ингэж их хүч тавьж, элэг доог болж явсан нь тэр юм. Үр дүн нь ч гарч Оросууд Монголын төрийн гурван өндөрлөгийг эзлэх шатрын нүүдэлдээ тэднийг авч ашиглан, 2017 ондоо багтаагаад хоёуланг нь Монгол төрийн дээд эрх мэдэлд хүргэж өгөв.
Ингээд сүүлчийн нэг суудал үлдлээ! УИХ-ын даргын суудал. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд хусуулж, МАН-ын даргын суудлаа Хүрэлсүхэд алдаж, МАН дотроо ч, төр дотроо ч улам бүр шахуулсаар байсан М. Энхболд УИХ-ын даргын суудал дээр ганцаардан үлдэв. Ингээд түүнийг чирж буулгах ажил эхэллээ.
Орос троллууд түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиас нь хойш тасралтгүй сошиалаар гөвж, нийгэмд түүнээс өөр муу хүн байхгүйн үлгэр жишээ болгов. Ерөнхийлөгч Баттулга, Ерөнхий сайд Хүрэлсүх хоёр түүн рүү хавсайдан дайрах болов. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, Оросуудын дэмжлэгтэй Шударга-5 гэгдсэн жагсаал бий болж, Оюун-Эрдэнэ (Ингэж шатрын хүү Оюун-Эрдэнэ төрж гарав) ба түүний нөхөд гудамжнаас М. Энхболдтой үзэлцэв. Ордноос Баттулга, Хүрэлсүх үзэлцэв, Сошиал дээр Оросууд үзэлцэв. Бүх талаасаа буланд шахуулж, аргагүйдэн тамирдсан М. Энхболд 2019 оны 01 сарын 29-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өгч, УИХ үүнийг нь дэмжин баталснаар Оросуудын хүсээд зүтгээд байсан сүүлчийн суудал сулрав. Үүн дээр Хүрэлсүхийн сайн найз Занданшатарыг суулгаснаар Оросууд Монголын төрийн гурван өндөрлөгийг, өөрсдийн үгэнд ордог хүмүүсээр дүүргэж чадсан!
Үүн дээр нэмээд сонирхуулахад, М. Энхболдыг суудлаас нь буулгах эрх зүйн үндэслэл байгаагүй. Мань эр гүрийгээд суугаад байх бүрэн эрхтэй байсан. Гэхдээ хүн л юм хойно бүх талаас нь, хувь хүн рүү нь хүртэл дайрсан асар өргөн цар хүрээтэй хүчтэй дайралтыг цаашид тэсэж чадахаа байснаас болоод бууж өгөх замыг эцэст нь сонгосон юм. Бас Оросын нөлөөтэй ДМ нэгдэл гэх бүлгэмийн дарга Даш М. Энхболд руу хутга барьж дайрсан явдал ч гарсан. Мөн Оюун-Эрдэнэ ч Энхболдыг зодсон талаар яригддаг...
Ингэж Оросууд 2014 оноос бэлдэж эхлээд, 2017 оноос эрчимтэй хөдөлж эхэлсэн Монголын төрийн гурван өндөрлөгийг “өөрийн” хүмүүсээр дүүргэж, Монголыг хяналтандаа оруулах зорилготой үйл явц ердөө 2-хон жилийн дотор ёстой л гялалзтал хэрэгжив.
Харин нэг сонирхолтой бөгөөд Оросуудын хүсээгүй зүйл Монголд явагдсан нь Элбэгдорж эрх мэдэлтэй байхдаа шүүх эрх мэдлийг төрөөс салган тусад нь гаргаад Шүүхийн Ерөнхий зөвлөл байгуулж амжсан нь юм. Өмнө нь Төрийн гурван өндөрлөгт хуваарилагдаж тэд Дээд шүүхийн шүүгчдийг ижил квотоор томилдог байсан бол уг хуулиар Шүүх эрх мэдэл шууд Төрийн эрх мэдлээс гарч одсон... Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэж төрөөс хамааралгүйгээр шүүгчдээ өөрсдөө томилдог, шүүгчдээ дотроосоо хянаж хариуцлага тооцдог, нэг ёсондоо Төрийн гурван өндөрлөгөөс огт хамааралгүй, ШЕЗ-ийн 10 хүн сууж байгаад Шүүх эрх мэдлийг дундаа атгадаг биеэ даасан вант улс болж хувирсан...
Дараагаар 2021 оны эхээр Ерөнхийлөгч Баттулга, Ерөнхий сайд Хүрэлсүх хоёр хоорондоо эвлэрэхгүйгээр муудалцав. Шалтгаан нь тодорхой биш ч, цаашдын үйл явдлуудаас харахад, Хүрэлсүх нь Оросын дуулгавартай боол байхыг хүсээгүй бололтой байдаг. Тэр Оросуудын нөлөөтэйгөөр эрх мэдэлд хүрсэн ч, шинэ цагийн Чойбалсан болохын оронд, шинэ цагийн Гэндэн болохоор шийдэв. Тэр энэ үеэс эхлэн Оросын түрээд ороод ирчихсэн Оросын хүч нөлөөг аргалах, саармагжуулах чиглэлд аажмаар хөдөлж эхэлсэн нь надад анзаарагддаг.
Ингэж Оросуудын хүсээгүй хоёр нөхцөл байдал шинээр үүссэнээр одоогийн Монголын улстөрийн үндсэн асуудал Оросуудын энэ хоёр нөхцөл байдлыг “залруулах” эрмэлзлэл үйл ажиллагаан дээр тогтож байгаа.
2021 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр МУ-ын ерөнхийлөгчийн албан тушаал нь шүдгүй арслан мэт болсон. Олон эрх мэдлээ ерөнхий сайдад алдаж, дахин сонгогдох эрхгүй болсноор албан тушаал дээрх хүн улстөрийн дэмжлэгээ алдах суурь үүссэн. Гэсэн ч Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаал руу мацаж гараад, одоо Ерөнхийлөгчийн албан тушаал дээр сууж байна.
Харин Ерөнхий сайдын албан тушаалыг Оюун-Эрдэнэ залгамжилж авав. Ийм улстөрийн ерөнхий дүр төрх дээр Оросууд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг хяналтандаа авах, Ерөнхийлөгчийн Институтийг гартаа бүрэн оруулж, Монголын ерөнхийлөгчийг томилох эрх мэдэлтэй болохоор зүтгэж эхэлсэн! Ингэж л одоогийн нүдэнд хальт харагдсан зөрчил эхэлсэн.
Хуулиараа бол Хүрэлсүх ард түмнээс сонгогдсон сүүлчийн ерөнхийлөгч. Үүнээс цааш Монголын Ерөнхийлөгчдийг УИХ-аас томилдог болно. Нэг ёсондоо Монголчууд Ерөнхийлөгчөө сонгох эрхээ намын дарга нарт алдана.
Үгэнд нь сайн орж өгөхгүй байгаа Хүрэлсүхийн эрх мэдэл, хүч нөлөөг шахах ажлыг Оросууд 2022 оноос схемчлэн зурж эхлэв. Ингээд 2023 оны 06 сарын 16-нд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлав. Энэ нь анх удаагаа мажоритор болон хувь тэнцүүлсэн буюу жагсаалтаар УИХ-ын гишүүд сонгогдох нөхцлийг бий болгоод, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож өсгөв. Энэ хуулийг сайнаар ярьсан хүмүүс олон бий. Гэвч яг үнэндээ энэ хувилбар Оросуудад ашигтай болоод батлагдсан юм. Өмнөх парламент Оросуудад захирагддаггүй, зөвхөн алсаас чиглүүлэгддэг байсан юм. Харин энэ хуулиар Монголын парламентэд улстөрийн туршлагагүй, улстөрийн амжилт нь зөвхөн намын даргаасаа бүрэн хараат, хууль батлах үйл явцыг зөвхөн намын даргынхаа үзэмжинд нийцүүлэн “кноп дардаг” кнопчдын армийг УИХ-д оруулж ирээд, Оросууд хүссэн хуулиа саадгүй батлуулах зорилготой. Ингэж “дуулгаваргүй” луухгар гишүүдийг (ялангуяа Хүрэлсүхийн талын) парламентэд цөөдүүлж, туршлагагүй бөгөөд үгэнд ордог залуу хүмүүсийг олноор нь хүч түрүүлж, Оросуудад “хэрэгтэй” хууль батлах үйл явцад ашиглана. Ингэж Оросуудад Монголын төрийн гурван өндөрлөгийг хяналтандаа оруулсан барьцаа лавшруулан Монголын УИХ-ын гишүүдийг хяналтандаа оруулах, УИХ-аар хүссэн шийдвэрээ гаргуулан авах чадварыг эрхзүйн хувьд уг хуулиар бий болгосон.
Ердөө л Монголын топ 2-3 намын даргыг өөрсдийнхөө мэдэлд оруулчихад л, эхлээд УИХ-ыг, дараа нь засгийн газрыг, тэгээд цаашлаад бүр ерөнхийлөгчийг хянаж, хэнийг ерөнхий сайд, хэнийг ерөнхийлөгчөөр томилох эрхийг Оросууд шууд шийднэ... Хүссэн намын даргаа тодруулж гаргаж ирэх нь хүссэн ерөнхийлөгчөө томилж чаддаг болохоос маш амархан шүү дээ. Бидний өнгөрсөн 30 жилийн турш байгуулсан эрхзүйн тогтолцоо бүхэлдээ өөрөө Оросуудад жижиг чулуугаар том чулуу цохих боломжийг нээж өгдөг. Оросууд Монголын хэрэгт хүч бага зарж их үр дүнд хүрэхээр эрхзүйн зохицуулалттай.
Харин намын даргатай бол Оросууд “ажиллана”. Оросуудад дуулгавартай хүмүүсийг намыг дарга болох үйл явцыг дэмжиж, дуулгаваргүйг нь харин нам дотор нь унагана. Энэ бол Оросуудын хувьд маш амархан зүйл...
Тэгээд Оросуудад “үнэнч” намын дарга нар өөрийн ойр тойрны өөрт нь “үнэнч” хүмүүсийг гишүүн болгохоор дэвшүүлж, харин ард түмэн тэдний шийдвэрийг сонгуулиар зөвхөн ёсчилдог. Тэгээд үүнийгээ гэнэн тэнэг Монголчууд “Ардчилал” гэж нэрлэдэг...
Оросууд эрхзүйн хувьд ийм их амжилттай ч тэдэнд хараахан захирагдахгүй байгаа Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Хүрэлсүх ерөнхийлөгч гэдэг хоёр асуудал одоохондоо тэдэнд бий. Ингээд асуудлуудтайгаа 2023 оноос одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа.
Монголын нийгэмд шүүхийг харлуулж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг сошиалаар давшилж, шүүх буруу алдаатай шударга бус шүүдэг гэдэг ойлголтыг эрх баригч намын эрх мэдэлтнүүдийн зүгээс өөрсдийн гар хөлөөрөө дамжуулан тараадаг. Үүний нэг тод жишээ нь Өнөрцэцэг гэх сэтгүүлч хүүхний тохиолдол. Түүний сэвсэн, дэвсэн хэрэг бүр явж явж, шүүх буруу шийдвэр гаргадаг, шүүх шударга бус шүүдэг гэсэн ойлголтыг тасралтгүй нийгэмд түгээдэг байсан. Тэгээд нийгэм нь ийм мэдээлэл хүлээж аваад Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэх мафижсан байгууллагыг тараахыг хүсээд эхэлдэг юм. Нэг ёсондоо Оросууд МАН-ын удирдлагыг ашиглан, түүний гар хөл болсон сэтгүүлчдээр ШЕЗ-ийн нэр хүндийг газар дор ортол нь муулуулж байгаад, нэр хүндгүй уг байгууллагын эрх мэдлийг хууль зөрчин булаан авахад бэлдээд байсан...
Гэвч одоо 2024 оны УИХ-ын сонгуулиар Оросууд хүссэн хуулиа батлуулах чадамжтай болчихсон учраас Шүүхийн Ерөнхий Зөвлөл рүү дайрахаа байчихсан. Харин Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг хяналтандаа буцааж оруулах зорилготойгоор хууль хэлэлцүүлэх арга хэмжээг маргааш (2024.12.20 ) УИХ хэлэлцэх гэж байгаа. Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьж чадах эсэхээс их зүйл шалтгаална... Ерөнхийдөө хоёр асуудлынх нь нэг нь болсон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн асуудал одоо Оросуудын гарт орж яваа.
Харин нөгөө асуудал нь болох ерөнхийлөгч Хүрэлсүхийн хувьд бол тэр Оросуудын нөлөөг гаднаа л дагаад байгаагаас, яг тулсан газар бол өөрийхөөрөө шийдэх гэж үзээд байгаа. Тэр бол “Гэндэн”. Тэр Оросуудыг Украины фронт дээр доройтож байгааг хараад, Өрнөдийн гүрнүүдтэй ойртон харилцах гэж, тэдний ашиг сонирхлыг Монголд оруулж ирэх гээд хичээгээд байгаа. Энэ нь түүний Францтай ураны салбарт, газрын ховор элементийг барууны орнуудтай хамтран ашиглах гэсэн оролдлогуудаас нь харагддаг.
Нэг чухал нэмэлт мэдээлэл өгөхөд, Хүрэлсүхийн Францтай Ураны салбарт хамтран ажиллах гэсэн оролдлогыг Оросууд ямар ч хамаагүй аргаар таслан зогсоохоор хөдөлсөн. Ингээд 2024 оны 01 сарын 24 ний шөнө Дүнжингаравын уулзвар дээр газ ачиж явсан цистерн дэлбэрч цөөнгүй хүн алагдсан. Засгийн газар бодит мэдээллийг нуун дарагдуулж, Монголчуудад үнэнийг мэдэх боломж олгоогүй. Би олдож байсан бүх мэдээллийг цуглуулан нэгтгэн дүгнээд үүнийг Оросуудын хэрэгжүүлсэн террорист ажиллагаа болохыг ойлгосон юм. Оросуудын энэ хүчтэй шахалт Хүрэлсүхэд нөлөөлж, үүний дараахан Ураны гэрээнд гарын үсэг зурахаар ирж явсан Францын ерөнхийлөгчийг Монголчууд нисэх буудал дээрээ ч буулгалгүй буцааж явуулсан...
Гэсэн ч Оросууд Фронтын талбар дээр улам бүр суларсаар байгаа нь Хүрэлсүхэд уг санаагаа бүрмөсөн орхихгүй байх шалтгаан болж, ураны салбарт Францтай хамтрах үйл явц юутай ч дуулдсан хэвээрээ л байгаа... Тэр Оросын нөлөөтэйгээр эрх мэдэлд хүрсэн ч, Оросын нөлөөг аргалах, Оросыг нуртал тэсэж үлдэх эрмэлзлэлтэй байгаа. Тэр хичнээн буланд шахагдсан ч одоогоор Монголын хаан.
2024 оны УИХ-ын сонгуулиар Хүрэлсүхийн парламент дах эрх мэдэл, нөлөөг хумих зорилготойгоор, шинэ хууль баталж оруулж ирсэн. Дээр нь Хүрэлсүхийн фракцын гишүүдийг тойрогт дэвшүүлэхгүй байх, тойрогт нь унагаах зорилготой том ажилбар саяны сонгуулиар болж өнгөрсөн. Ингээд 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Хүрэлсүхийн Фракцыг шахаж, АН-аас Ардчилсан үзэлтнүүдийг шахаж, 2024 оны УИХ Жэнкочид болон Оюун-Эрдэнийн фракц ХҮН-тэй нэгдэж засаг барьсан. Энгийн хүн харахад, “Солонгорсон” сайхан парламент боловч яг үнэндээ Оросуудын талд “ажилладаг” хүмүүсийн цуглаан. Цаад эзэн нь нэг болохоороо, хоорондоо эвсэж засгийн газраа байгуулж байгаа юм... Ингэж Монголын Парламент Оросын мэдэлд бараг л бүрэн орж байгаа. Тэд хүссэн хуулиа захиалах боломжтой болсон бөгөөд, Хүрэлсүхийг бол хууль эрхзүйн хувьд аваад хаячих бүх боломж нээгдэж байгаа.
Бас үгэнд нь ордоггүй Хүрэлсүхийг хайрцаглаж буланд шахаж хүчгүйдүүлээд, харин үгэнд нь сайн ороод байдаг “хөөрхөн хүү”-г (Оюун-Эрдэнэ) хүчтэй болгоод, Хүрэлсүхийг шахаж гаргах ажилдаа ашиглаад байгаа. Ингэж Монголд нэгдүгээр хүн болон хоёрдугаар хүний хооронд зодолдох шалтгаан үүссэн.
Үндсэн санаа нь Оросуудад нэгэнт үгэнд орохоо байсан хүнийг, айлгах замаар ч удирдаж чадахаа больж байгаа учраас авч хаях шаардлагатай болсных. Хүрэлсүхийг буланд шахсан бол одоо импичмент хийж огцруулах ажилбар явагдаж байна.
Хүрэлсүх Оросуудад дайны зардал гаргаж өгөх зорилготой өндөр алдагдалтай төсөв дээр хориг тавимагц түүний эсрэг үйл ажиллагаа идэвхижсэн.
Энэ нь утааны эсрэг акци юм. Учир нь Хүрэлсүх ерөнхий сайд байх үедээ сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн. Хүрэлсүхийг унагаах боломж утаанаас гаргаж авахаар Оросууд дайрч байгаа.
Тэгээд гэнэт Ганжавхлан гэдэг “мундаг” залуу талбай дээр гарч ирээд, засгийн газрыг 2 жилийн турш харъя, онц байдал зарлая, утааны эсрэг сонсгол хийе гэдэг Оюун-Эрдэнийн засгийн газарт ашигтай, хөвөрдөөд явбал утасны үзүүр Хүрэлсүх дээр хүрэх асуудлыг олны анхаарлын төвд оруулчихсан.
Ингээд тэр даруй сошиалаар “утаа”-г огцом нүдэж эхэлсэн. Бүр Зайсанд кабель утас гэсгээнэ гэдэг нэрээр энд тэндгүй сайжруулсан түлш цувуулж тавиад шатааж, утааг улам их болгож байв. Харин Оюун-Эрдэнэ Хүрэлсүхийн эсрэг чиглэсэн утааны эсрэг акци эхлүүлчихээд Хүрэлсүхтэй таарахгүйн тулд гадаад орнуудаар айлчлал нэртэйгээр зугтаад алга болсон. Гэвч эцэст нь Монголд ирэнгүүтээ занаэд үлдсэн Хүрэлсүхтэйгээ “таарсан” бололтой...
Санаа нь бол Хүрэлсүхийг эхний ээлжинд сайжруулсан түлшнээс мөнгө идсэн, стандарт шаардлага хангаагүй сайжруулсан түлшийг нэвтрүүлж, олон хүнийг угаартаж үхэхэд хүргэсэн гэх мэтийн асуудлаар буруутгаад, үүнийхээ дараа ерөнхийлөгчийг Үндсэн хуулинд тусгагдсан Хүний амьд явах эрхэнд халдсан гэх шалтгаанаар засгийн газраас УИХ-д огцруулах хүсэлт тавиад, УИХ нь уг хүсэлтийг 1/3 буюу 42-оос дээш гишүүний саналаар дэмжвэл, Шүүхийн Ерөнхий Зөвлөл Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл бүрдэнэ. Тодорхой хэлбэл аль хэдийн Оросууд өөрийн мэдэлд оруулчихсан засгийн газар, УИХ-ыг ашиглан өөрт нь захирагдахгүй байгаа ерөнхийлөгчийг огцруулах гэж байна. Тэгэх бүх эрхзүйн үндэслэл бүрдэж, гогцоо битүүрч байна. Хүрэлсүхийг огцруулахад хоёр зүйл одоо хэрэгтэй. Нэг нь Хүрэлсүхийг үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл, нөгөө нь Шүүхийн Ерөнхий Зөвлөл УИХ-ын баталсан огцруулах тогтоолыг хэрэгжүүлэх.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг УИХ-ыг ашиглан хяналтандаа оруулах гэж байна. Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөл, Засгийн газар, УИХ нэгдчихвэл Ерөнхийлөгчийг огцруулна, хуулийн дагуу... Ямар шалтгаан вэ гэвэл Ганжавхлангийн олны анхааралд оруулж ирсэн утааны асуудал...
Дараагийн ерөнхийлөгч парламентээс төрөх учраас, Монголын төрийн байгууламж үндсэндээ ердөө л АН болон МАН-ын дарга нар хэн байгаагаас шалтгаалдаг болно. Тэр тусмаа МАН-ын дарга их чухал. Ингээд хоёр намын дарга өөрт үнэнч хүмүүсийг дэвшүүлээд, тэд нар нь сонгуулиар ёсчлогдож, УИХ бүрдээд, тэндээсээ засгийн газар бүрдээд, мөн УИХ-аасаа Ерөнхийлөгчийг томилдог болчихвол, Оросууд Монголын бүх өндөр албан тушаалтнуудыг ердөө л намын даргыг гартаа атгах замаар томилдог болчихож байгаа юм. Ингэж манай улс Оросуудын бүрэн хараанд нэг мөсөн орно. Оросууд ийм бүтцийг схемчлэн зурж, үүнийгээ комбинаци болгон чадварлаг (Үнэндээ Монголчууд нь харалган, тэнэг, чадваргүй байснаас ) нүүсээр хүссэндээ хүрэхэд тун ч их ойртчихлоо.
Цаг үргэлж ардчилал ярьж байдаг ардчилсан үзэлтнүүд биш, харин Монгол дахь ардчиллын сүүлчийн найдвар, тулах өчүүхэн цэг нь явж явж, популист, танхай, Оросын нөлөөтэйгөөр эрх мэдэлд хүрсэн Хүрэлсүхэд оногдоход хүртлээ Монголын ардчилал бөхжээ. Шоглоомтой ёо...
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?