"Дэлхийн Засгийн газар", "Бурхадын хүүхдүүд", "Белдбургийн танхим", "Синдикатууд" гэсэн ойлголтууд байдаг. Бүр ном, кино гарсан байдаг даа. 1600 оноос эхлэн Англи саксоны баячуул нэгдэл байгуулан дэлхийн худалдаа, тусгаар тогтнол, худалдаа, боолчлол, засаглал зэргийг хянах тухай ярьсан байдаг. Эндээс эхлэн томоохон дайнуудыг санхүүжүүлэх, улс орнуудыг хуваах ажлыг хийсэн түүхтэй. Дэлхийн 1,2 дайнуудыг тэдний дэмжлэгтэйгээр хийсэн гэдгийг түүхчид нотлодог. Том бодлогын хүрээнд АНУ тодрон томорч бараг 200 жил тэргүүлэх гүрэн байв. Гэтэл ОХУ, АНУ, Энэтхэг зэрэг гүрнүүд дэвжин дээшилж оргил өөд мацаж эхлэв. АНУ хөгжлийнхөө оройд гарчихаад дээшлэх боломжгүй болсон тул Малайз, Вьтнамаас эхлээд залуу улс орнууд ихээхэн дөхөж байгаа юм. Энэ бүх орнуудыг хямгадах, хяналтандаа оруулах боломжгүй. Тийм учраас ОХУ тус дэмээ үзүүлэн хуучны дайн байлдаан өрнүүлж Европын Холбоо НАТО руу улс орнуудыг оруулж эхэллээ. НАТО, ЕХ, НҮБ чинь АНУ шүү дээ. Ингээд хоёр туйлт улс орнууд гэдэг шиг тэргүүлэх зэргийн өрсөлдөөнд ОХУ өрсөлдөж АНУ-д боломж олголоо. Энэ олон хоригууд тэргүүлэх өрсөлдөөнд дахин 20 жилээр ухрах нүх рүү түлхлээ. АНУ-ын дараагийн бай бол БНХАУ учраас үргэлж мууцалдах, хориг тавих өө сэв хайж байдаг. Хамгийн сүүлд гэхэд Шинжаан-Уйгар нэрээр дайсагнал хайсан билээ. Яг ийм арга замаар ноёрхол (Дэлхийн цагдаа) тогтоосоор ирсэн дээ. Үүний том туслалцааг ОХУ гүйцэтгэж байгааг манай троллууд ойлгох болоогүй л дээ. Бидний нүдэнд харагдахгүй, үл үзэгдэх "гарууд" дэлхий ертөнцөд тохиргоо хийж байдаг. Вакцин, хуваагдал, дайн тулаан бүхэн урьдаас төлөвлөсөн тооцоолсон томцуулын тоглолт юм. Путин, Байдан нар бол тоглооын нэгээхэн хэсэг эздийн "хүүхэлдэйнүүд" л дээ.
Б.Жаргалсайхан
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна