ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛМЭЭР САНАГДЛАА

2024-06-17  
Үзэл бодлоо илэрхийлмээр санагдлаа
-Монгол улсын төрийн сайд хүн “довтлох тусам хамгаал” хэмээн ард түмнийхээ өмнө уриалахыг би үзлээ...
-Монгол улсын төрийн сайд хүн “МАН-д санал өгөхгүй бол дэлхийн газрын зураг өөрчлөгдөж мэднэ” хэмээн хэлэхийг би үзлээ...
-Монгол улсын сайд хүн 8 жил тасралтгүй ялсан ч энэ удаа л ялвал “ард түмэн жинхнээсээ ялна” хэмээн амлахыг би үзлээ...
-Монгол улсын сайд хүн ард түмнээ утгагүй талцалд хувааж, үр дүнд нь иргэд нэгнийгээ зодож алахыг би үзлээ...
-Монгол улсын сайд хүн ард түмнээ хувааж байх зуур, эв нэгдлийн билэгдэл болсон ерөнхийлөгч нь бүлх залгисан мэт дуугүй сууж, ард түмний ерөнхийлөгч бус Ардын намын ерөнхийлөгч гэдгээ батлан харуулахыг би үзлээ...
-Аан бас Монгол улсын сайд хүн мөнгөөр бүхнийг, бүр бүтцээр нь хүртэл худалдан авч, хэнбугайг ч амьд тролл болгож чаддагыг би үзлээ...
Эцэст нь Оюун-Эрдэнийн энэ түрэмгийлэл юунд хүргэв? Энэ түрэмгийллийг цааш нь дэврээвэл маргааш бид юу үзэх бол?
 
Эх сурвал: Bayar Tsolmonbaatar
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?