
Этиопын Ортодокс Тевахедо сүмийн Ариун синод даваа гарагт мэдэгдэл гаргаж, Оромиа мужийн Арси бүсэд аравдугаар сарын 20, 24-нд болсон халдлагуудад нийт 60 гаруй хүн амиа алдсан гэж мэдээллээ. Аравдугаар сарын 20-нд Мерти дүүргийн Гора Силингод 14 хүн, 24-нд Ширка дүүргийн Терета, Чоле, Бирбо тосгодод 46 хүн алагдсан байна. 20 гаруй хүн хүнд шархадэж, 20 айлын гэр шатжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр халдлага гэнэт, бүх талаас нь бүслэн довтолсон хэлбэрээр болсон бөгөөд амиа алдагсдын дунд таван хүүхэд байсан аж. Орон нутгийн албан тушаалтан халдлагыг шинээр байгуулагдсан "Амьд үлдэх эвсэл" босогчдын бүлэглэл үйлдсэн гэж буруутгаж байгаа ч тус эвсэлд багтдаг Оромо чөлөөлөх арми өмнө нь энгийн иргэд рүү довтолсон гэх мэдээллийг үгүйсгэж ирсэн байна.
Сүм халдлагыг "маш харамсалтай хэрцгий явдал" гэж нэрлэн, Засгийн газраас халдлагыг олон нийтэд буруутгаж, энгийн иргэдийг хамгаалах арга хэмжээг чангатгахыг шаарджээ. Оромиа мужийн Засгийн газар буруутай этгээдүүдийг олж шийтгэнэ гэж амласан байна.
Эх сурвалж: Al Jazeera, BBC