
Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа.
Уул уурхайн өсөлтийн ачаар Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсөж, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрсэн ч инфляц есдүгээр сард 12.9 хувьд хүрч, Монголбанкны зорилтот түвшнээс хол давсан байна.
ОУВС төсвийн тодотгол болон 2027 оны төсөлд тусгасан татвар бууруулалт, цалин, тэтгэврийн нэмэгдлийг тогтворгүй уул уурхайн орлогоор санхүүжүүлэх нь төсвийн алдагдал, өрийг өсгөж, цалин-инфляцын эргэлт үүсгэх эрсдэлтэйг анхааруулжээ.
Эх сурвалж: itoim.mn, ОУВС