ЯПОН, БАНГЛАДЕШ ХАМТРАН АЖИЛЛАНА

өчигдөр  

Японы Ерөнхий сайд Такайчи Санаэ мягмар гарагт Токиод Бангладешийн Ерөнхий сайд Тарик Рахманыг хүлээн авч, өргөн хүрээний хэлэлцээ хийлээ. Хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, эдийн засгийн олон асуудлаар хамтран ажиллахаа зарласан байна.

 

Хамтын ажиллагаанд Бангладешийн өмнөд хэсэгт барих боомт, нийслэл Дакка хотын олон улсын нисэх онгоцны буудлын терминал зэрэг томоохон дэд бүтцийн төслүүд багтаж байгаа ажээ. Мөн хоёр талын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрт хүчин төгөлдөр болгохын төлөө ажиллахаар тохиролцсон байна.

 

Такайчи "Бангладеш нь Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийг холбосон гүүр болох асар их боломжтой. Энэ нь Японы эдийн засагт ч нэн чухал" гэж хэлжээ. Харин Рахман "Энэ найрамдлыг эдийн засаг, боломж, хамтын хөгжил цэцэглэлтийн хүчирхэг хөдөлгүүр болгох нь бидний зорилго" гэсэн байна.

 

Түүнчлэн хоёр тал Японы Албан ёсны аюулгүй байдлын тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг судлахаар тохиролцсон бөгөөд энэ хөтөлбөр нь ижил үзэл бодолтой улс орнуудад батлан хамгаалах тоног төхөөрөмж болон бусад дэмжлэг үзүүлдэг юм.

 

Эх сурвалж: NHK

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?