
Йорданы Зэвсэгт хүчин Сирийн зүүн өмнөд хэсэгт зэвсэгт бүлэглэлүүдийн байрлалуудад агаарын цохилт өгснөө мэдэгдлээ. Энэ нь баасан гарагт Йорданы Карак мужийн сүмд болсон, есөн хүний аминд хүрсэн халдлагын хариуд авсан арга хэмжээ гэжээ.
Харин Сирийн Иргэний хамгаалалтын алба Дераа, Сувейда мужуудад дөрвөн байрлалд цохилт өгч, гурван хүүхэд зэрэг дор хаяж долоон энгийн иргэн амиа алдсаныг мэдээлсэн байна. Сирийн Засгийн газар цохилтыг урьдчилан тохиролцоогүй гэж мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Цохилтын дараа Сири улс Йордантай холбогддог цорын ганц зорчигч, ачаа тээврийн Нассиб боомтыг хаасан байна.
Эх сурвалж: Al Jazeera