
Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ганцаарчилсан уулзалтын дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.
Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Беларусьт хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.
Хэлэлцээрийн үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Эх сурвалж: МҮОНРТ, Ерөнхийлөгчийн Тамгын газар