
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэл хийж, сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тараад буй мэдээллүүдэд есөн няцаалт танилцууллаа.
Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ, Финланд, Беларусь Улсад төрийн айлчлалаа амжилттай хэрэгжүүлж, 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан, айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хувийн хэвшлийнхэн 95.5 сая ам.долларын гэрээ хэлцэл байгуулсан талаар мэдээлэв.
Мөн Ерөнхийлөгч хувьдаа нисдэг тэрэг эзэмшдэг гэх мэдээллийг "огт үндэслэлгүй" гэж няцааж, ИНЕГ-ын бүртгэлээр улсын хэмжээнд 20 гаруй нисдэг тэрэг байдгаас 18 нь хувийн эзэмшилд байдгийг дурджээ.
Эх сурвалж: livetv.mn