APPLE M6 ЧИПТЭЙ ШИНЭ MACBOOK PRO, IMAC ТАНИЛЦУУЛЛАА

өчигдөр  

Apple мягмар гарагт M6 чипээр тоноглогдсон шинэ 14 инчийн MacBook Pro болон iMac-ийг танилцуулсан байна. MacBook Pro загварын үнэ 1,999 ам.доллароос, iMac-ийн үнэ 1,499 ам.доллароос эхэлжээ. Урьдчилсан захиалга лхагва гарагаас АНУ зэрэг 35 улс, бүс нутагт эхэлж, худалдаанд арваннэгдүгээр сарын 6-наас гарна.

Компанийн мэдэгдлээр M6 MacBook Pro нь өмнөх M5 загвараас график боловсруулалтаар 30 хувь, хиймэл оюуны гүйцэтгэлээр 25 хувь хүртэл хурдан ажиллана. Мөн 24 цаг хүртэлх батерейны ажиллах хугацаа нь Mac загваруудын түүхэн дэх хамгийн урт нь болох ажээ.

Шинэ iMac нь өмнөх M4 загвараас хиймэл оюуны даалгаврыг төхөөрөмж дээрээ 5 дахин хүртэл хурдан гүйцэтгэдэг гэж Apple мэдэгдсэн байна. Энэ нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг үүлэн сервер рүү илгээлгүйгээр хиймэл оюуны боломжийг ашиглах чиг хандлагыг бататгаж байгаа юм.

Энэхүү танилцуулга нь Apple-ийн лхагва гарагт Лос Анжелес хотод зохион байгуулах арга хэмжээний өмнөх өдөр болсон бөгөөд Bloomberg-ийн мэдээгээр тус арга хэмжээнд компанийн анхны мэдрэгчтэй дэлгэцтэй MacBook Pro загвар танилцуулагдаж магадгүй байна.

Эх сурвалж: Reuters

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?