
Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва ням гарагт болсон сонгуулийн хоёрдугаар шатанд саналын 51.8 хувийг авч, өрсөлдөгч Флавио Болсонаруг ялснаар дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Энэ нь Бразилд ардчилсан сонгууль сэргэсэн 1989 оноос хойш эхний шатанд хоёрт орсон нэр дэвшигч хоёрдугаар шатанд ялсан анхны тохиолдол юм. Лула эхний шатанд Болсонаругийн ард байсан ч гурван долоо хоногийн дотор 10 сая гаруй шинэ дэмжигч татаж чаджээ.
Ялагдсан Болсонару эхэндээ дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сонгуулийг хүчингүй болгуулахыг шаардана гэж мэдэгдсэн ч түүний Либерал нам дараа нь дүнг хүлээн зөвшөөрснөө зарласан байна.
"Ард түмэн ардчиллыг хамгаалах нь чухал гэж итгэсэндээ саналаа өгсөн. Энэ улс хэн нэгний колони байхыг зөвшөөрөхгүй" гэж Лула ялалтынхаа дараа хэлжээ.
Эх сурвалж: CNN, South China Morning Post