ХААН БАНК 130 САЯ АМ.ДОЛЛАРЫН НОГООН ЗЭЭЛ АВЛАА

өчигдөр  

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) Хаан банктай 130 сая ам.долларын таван жилийн хугацаатай, барьцаагүй ногоон зээлийн гэрээ байгуулснаа аравдугаар сарын 23-нд зарлажээ. Энэ нь AIIB-ийн Монголд хийсэн анхны төрийн бус санхүүжилт бөгөөд Монголын санхүүгийн байгууллагад оруулсан анхны хөрөнгө оруулалт юм.

Зээлийн бүтцийн хувьд AIIB тэргүүлэх зохион байгуулагчаар ажиллаж 80 сая ам.доллар, Солонгосын Хөгжлийн банк (KDB) зэрэгцээ зээлдэгчээр 20 сая ам.доллар, Азийн бусад банкууд хамтдаа 30 сая ам.доллар олгожээ. Мөн хоёр валюттай бүтэцтэй тул ам.доллар болон төгрөгөөр татан авах боломжтой бөгөөд нэмэлт 50 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг дайчлах юм.

Хаан банк уг хөрөнгийг сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, бохирдлоос сэргийлэх, усны менежмент, цэвэр тээвэр зэрэг ногоон төслүүдэд зарцуулна. Монголын хамгийн том арилжааны банк болох Хаан банкны өргөн сүлжээ, тогтвортой санхүүжилтийн туршлага нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй санхүүжилтийг өргөжүүлэхэд тусална гэж AIIB онцолжээ.

AIIB-ийн хөрөнгө оруулалтын захирал Ким-Си Лим "Ногоон санхүүжилт нь ирэх арван жилийн чухал асуудал бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдлыг шийдвэрлэх боломжтой" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AIIB

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?