Э. БАТШУГАР: ЗУГТАХ АРГАГҮЙ , ЭГЗЭГТЭЙ Ч, АЛТАН БОЛОМЖИЙН ҮЕ

2021-11-19  

Монголын зах зээлд найман койн үйл ажиллагаагаа эрхэлж байна. Нэмээд хорь орчим шинэ койн гарахаар хүлээгдэж байгаа гэсэн мэдээллийг холбогдох газраас авсан. Койны хувьд , хамгийн гол нь зөв зохицуулалт чухал. Койн их дэлгэрэх зуур хөөсрөлт бас байхыг үгүйсгэж болохгүй. Хүмүүс яагаад ингэж койн руу хошуураад байна вэ? Ердөө л богино хугацаанд их хэмжээний ашиг олох сонирхол давамгайлсных. Уг нь койны үндсэн зорилго нь ашиг хийхдээ биш юм. Биткойн, этериум гэсэн койнууд анх гарахдаа төлбөрийн хэрэгсэл болж гарч байсан. Монгол төгрөгөөр бид Америк, Японд очоод худалдаа хийх боломжгүй. Тэгвэл амжилттай криптовалют гаргаад олон улсын бирж дээр хүлээн зөвшөөрүүлснээр тухайн койноор гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой болно. Дэлхийн уламжлалт санхүүгийн том байгууллагууд блокчэйн технологийг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн байна. Бид хэзээ ашиглах уу гэдэг нь цаг хугацааны л асуудал. Тиймээс түрүүлж төлөвлөгөө хийгээд угтаж ажиллах ёстой. Яагаад гэвэл энэ технологи хэнийг ч хүлээхгүй. Иргэд маань үүнийг зөв ойлгох ёстой. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө ямар технологи дээр суурилсан койн байна гэдгийг анхаарах ёстой. Блокчэйн дээр суурилсан байна уу, үгүй юу, хөрвөх чадвар ямар байх уу? гэдгийг сайн судлах хэрэгтэй. Нийгэмд айдас үүсгэхээс илүү зөв зохицуулалт хийгээд, иргэдээ мэдлэг, мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Энэ давалгаан дунд хуурамч, мөн луйврын шинжтэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар виртуал хөрөнгийн тухай хуулийг Байнгын хороогоор эхний удаа хэлэлцсэн. Хэлэлцэж буй хуулийн төслийг дэлхийн улс орнуудын жишигтэй нэлээд харьцуулж судаллаа. АНУ, Сингапур, Австри, Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Хятад улс ямар нэгэн байдлаар бүрэн төгс зохицуулсан хуулиа одоогоор гаргаж чадаагүй байна. Бүгд л тодорхой хэмжээнд туршилт хийгээд явж байна. Тэгэхээр Монголын нөхцөл байдалтай холбоотойгоор ямартай ч энэхүү хуулийн төслөө баталчих нь зөв юм. Нэмэлт зохицуулалтыг дараа нь цаг алдахгүй хийгээд явах ёстой гэж бодож байна. Койн бол сүүлийн таван жилд л асар эрчимжсэн бизнесс . Эцсийн үнэн зөв гаргалгааг нь одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй. Хугацаа нь болоогүй байна гэсэн үг. Ямартай ч бид койноос зугатах ёсгүй, боломж ч үгүй. Цаг хугацааны хувьд бид эгзэгтэй, гэхдээ маш том алтан боломжийн үед байна гэж харж байгаа. Монгол Улс мэдээллийн технологи, блокчэйнийг зөв хөгжүүлж чадснаар эдийн засгаа солонгоруулан тэлэх боломжтой гэж би харж байна гэж УИХ-ын гишүүн Э.Батшугар " Зууны мэдээ" сонинд ярилцлага өгөхдөө онцоллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?