Э.НАМЖИЛДОРЖ: МОНГОЛД ШАТАХУУНЫ ҮНИЙГ ДАХИН БУУЛГАХ БОЛОМЖГҮЙ БОЛЛОО

2020-05-11  

Дэлхийн зах зээл дээр үнэ ханш нь огцом буурч байсан газрын тосны үнэ ханш хурдацтай сэргэж байна. Өнгөрсөн сард OPEC+ Орнуудын Эрчим хүчний сайд нарын зөвшилцсөний дагуу газрын тос олборлогч улс орнууд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн газрын тосны олборлолтоо бууруулсан. Мөн Хятад улс, Европын хэд хэдэн улс орнуудад хөл хорионы дэглэмээ аажмаар сулруулж эхэлсэн нь газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж байна. ОХУ-ын Уралс төрлийн газрын тосны үнэ 14 хоногийн өмнө $17.50-д хүрч буурч байсан бол өнөөдөр $27.70 ам долларт хүрч өслѳѳ. Брент төрлийн газрын тосны үнэ ханш мөн сэргэж өнөөдөр $30.00 ам доллараас дээш үнээр арилжаалагдаж эхлэв. Цаашид газрын тосны үнэ ханш тогтвортой өсөхгүй ч, савалгаатай байх магадлалтай. 2020 оны эцэст $45.00-$50.00 ам долларт хүрч хэсэг хугацаанд тогтворжих тѳлѳв харагдана. Энэ янзаараа үргэлжилбэл, Монгол улсад түлш шатахууныг одоогийн жижиглэнгийн үнээс дахин буулгах боломжгүй төлөвтэй боллоо.

Ийнхүү үнэгүйдэж, борлуулалт нь зогссон байсан шатахууны үнэ дахин ѳсѳж эхэллээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?