"КОВИД-19" ѲРХ ГЭРИЙН ОРЛОГОД МАШ ИХ НѲЛѲѲЛСѲН БАЙНА

2020-04-27  

Ийм дүгнэлтийг "Covid-19" вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан ажлын байранд орсон өөрчлөлт, УИХ, ЗГ-ын шийдвэрийн нөлөө, цаашдын хүлээлт зэргийг нэгтгэсэн судалгааны дүнг илтгэжээ. Дээрхи судалгааг 2020 оны дѳрѳвдүгээр сарын 10-13 хугацаанд 10105 иргэдээс авсан. Судалгаанд оролцогсдын 43 хувь нь 25-34 насны, 26 хувь нь 40-49 насны, 18 хувь нь 35-39 насныхан байсан. Мөн иргэдийн 48 хувь нь 700 мянган төгрөг хүртэлх өрхийн орлоготой, 25 хувь нь 701 мянга-1 сая хүртэлх, 21 хувь нь 1-2 сая төгрөгийн орлоготой ба 40 хувь нь хувийн компанид, 16 хувь нь хувиараа бизнес эрхэлдэг, 16 хувь нь төрийн байгууллагад ажилладаг гэж мэдүүлжээ. "Covid-19" вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь судалгаанд оролцогсдын гэр бүлийн орлогод 73 хувь нь маш их нөлөөлсөн, 21 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулжээ. Тодруулбал хувиараа бизнес эрхлэгчдийн 90 хувь нь гэр бүлийн орлогод “маш их нөлөөлсөн” гэж үзжээ. Харин олон улсын байгууллага, төрийн байгууллагад ажилладаг иргэдийн гэр бүлийн орлогын нөлөө харьцангуй бага байна. COVID-19 иргэдийн 700 мянган төгрөг хүртэлх өрхийн орлоготой бүлэгт хамгийн тэр дундаа 40-49 насны, хувиараа бизнес эрхлэгчдийн өрхийн орлогод хамгийн их нөлөөлжээ. Иргэдийн гэр бүлийн аль нэг гишүүн ажлаас халагдсан тохиолдолд одоо байгаа хуримтлалаараа ямар хугацаанд амьдрах талаар тодруулахад судалгаанд оролцогсдын 72 хувь нь хадгаламж байхгүй, 14 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд амьдрах боломжтой байна. Иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд нь иргэдийн орлогод хэрхэн нөлөөлж байгааг тодруулахад судалгаанд оролцсон иргэдийн 45 хувь нь орлогод нөлөөлөхгүй, 25 хувь нь орлого нэмэгдэнэ гэж хариулсан бол 30 хувь нь гарсан шийдвэрийн талаар тодорхой мэдээлэлгүй байна гэсэн судалгааны дүн гарчээ. Тѳрийн албан хаагч нь Монголын хүн амын 10 хувь гэсэн статистик үзүүлэлт байдаг. Тэгвэл Ковид-19 вирусын тархалтын улмаас тѳв суурин газар ажиллаж амьдарч буй Монголын хүн амын 90 орчим хувь нь "цохилт"амссан болохыг судалгааны дүнгээс харж болох нь . Мѳн тѳр засгийн шийдвэр нь оновчтой гэж судалгаанд оролцогчдын дѳрвѳн хүний дѳнгѳж нэг нь үзсэн байна.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?