Монгол Улс мөнгө угаалттай тэмцдэггүй, хар тамхины мөнгөө төр нь санаатайгаар угаадаг, өөхшүүлдэг гэсэн үндэслэлээр Европын холбооны “Хар жагсаалт”-д багтсан байна.
Европийн холбооноос мэдээлж буйгаар Монгол улс Германд баригдсан нэг тонн хар тамхины хэргийг одоог хүртэл шийдээгүй, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах зорилгоор 400 сая долларыг хууль бусаар Орос руу гаргасан, Түүнчлэн 20 гаруй том хэрэг тус улсын хууль хяналтын байгууллага дээр шийдэхгүй байгаа гэжээ.
Одоогоор “Хар жагсаалт”-д Монголоос гадна Камбож, Ямайк, Мьянмар зэрэг 12 орон багтжээ. Эдгээр орныг Европын холбооны санхүүгийн системд эрсдэл учруулах магадлал өндөртэй гэж үзсэн нь энэ.
О.Гоо-Оюун