Шинэ коронавирусийн халдварын онцгой нөхцөл байдалтай холбоотой Засгийн газар журам батлан аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ийг чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ хүрээнд Монголын ажил олгогч эздийн холбоо, МҮЭ-ийн холбоо, МҮХАҮТ нэгдсэн нэг ойлголтод хүрч, цаашид хамтран ажиллахаар болжээ.
НДШ-ээс чөлөөлөхөд
- Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
- Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
- Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч нар бүрэн хамрагдана.
Хууль болоод Засгийн газрын журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр зүйл дээр ойлголтоо нэгтгэж, байр сууриа илэрхийлж байна. Үүнд:
- Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.
Түүнчлэн
- Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна.
- Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
Өчигдөр Монголын ажил олгогч эздийн холбоо, МҮЭ-ийн холбоо, МҮХАҮТ, Засгийн газар, ХНХЯ-ны удирдлагууд уулзаж, ойлголтоо ийнхүү нэгтгэж, энэ ажлыг хамтран зохион байгуулж, хяналт тавих, нэгдсэн заавар зөвлөгөө өгөхөөр санал нэгдсэн. Ингээд Сангийн сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар НДШ-ээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой хууль, Засгийн газраас гарсан журмыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, байнгын ажиллагаатай хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болж байна. Ажлын хэсгийг ХНХ-ын дэд сайд ахална.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна