
Засгийн газрын хуралдаанаар “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-д Гашуунсухайтын төмөр замын гэрээ, оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар олон улсын, хөндлөнгийн аудит хийлгэх үүрэг өгсөн байна. Ерөнхий сайд энэ асуудлыг 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлж байх үеэс нууцад авсан түүхтэйг дурдаад, “хүний өөрийнгүй бүгд шалгуулах ёстой” гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр намын даргын хувиар МАН-ын санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газар болон хараат бус аудит оруулахыг намын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгожээ.

Түүнчлэн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө хураах хуулийн төслийг албажуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ нь Засгийн газрын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, авлигын эсрэг чөлөөлөлтийн бодлоготой холбогдож байгаа аж.
Эх сурвалж: Time.mn