
Байнгын хорооны 11 дүгээр сарын 18-ны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын тавьсан асуулгын хариуг хэлэлцсэн байна. Сайдын мэдээлснээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1671 гэмт хэрэгт 1506 хүнийг яллагдагчаар татаж шалгажээ.

Энэ оны эхний 10 сард л гэхэд мансууруулах бодисын 455 гэмт хэрэгт 240 хүн татагдсан бол улсын хэмжээнд мансуурах зөрчил 245 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18.8 хувиар буурсан үзүүлэлт гэв.

Хуралдаанаар мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн талаарх ерөнхий хяналтын сонсголыг 12 дугаар сарын 9-нд зохион байгуулахаар тогтжээ.
Эх сурвалж: Newswire.mn