ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ

37 минутын өмнө  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чөлөөлөгдөх хүсэлтээ 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод албан бичгээр ирүүлснийг Байнгын хорооны дарга Б.Жавхлан хуралдаанд танилцуулсан байна. Хуралдаан 56.3 хувийн ирцтэй эхэлж, хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй аж.

Хуулийн дагуу нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын тав хоногийн дотор хэлэлцэж, ил санал хураалт явуулна. Нийт гишүүдийн олонх дэмжвэл Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай хууль батлагдсанд тооцогдоно.

Үндсэн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгч чөлөөлөгдсөн тохиолдолд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: Өглөө.мн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?