
Тэнцвэржүүлсэн орлого 26.0 их наяд төгрөг болж 11.5 хувиар өссөн бол нийт зарлага 27.4 их наяд төгрөг гарч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын орлого 23.9 их наяд төгрөгт хүрэхэд нийгмийн даатгалын орлого, НӨАТ, орлогын албан татвар голлон өсжээ.

Мөнгөний нийлүүлэлт (М2) 10 дугаар сарын эцэст 55.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.0 хувиар өссөн байна.

Харин анхаарал татах тоо нь чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрсэн явдал юм. Орлого, мөнгөний нийлүүлэлт өсөж байгаа ч зээлийн чанар муудаж буй нь банк, санхүүгийн салбарын эрсдэл нэмэгдэж буйг харуулж байна.
Эх сурвалж: МҮОНРТ