“ВОЯЖЕР 1” ДЭЛХИЙГЭЭС НЭГ ГЭРЛИЙН ӨДРИЙН ЗАЙД ХҮРЛЭЭ — ДОХИО НЬ 24 ЦАГ ЯВДАГ БОЛЛОО

34 минутын өмнө  

Гэрлийн өдөр гэдэг нь гэрэл 24 цагт туулдаг зай. Өөрөөр хэлбэл, хөлгөөс ирэх радио дохио одоо бүтэн нэг хоног явж байж дэлхийд хүрч, хариу илгээхэд дахин нэг хоног зарцуулагдана — нэг удаагийн “харилцан яриа” хоёр хоног үргэлжилнэ гэсэн үг.

“Вояжер 1” 1977 оны 9 дүгээр сарын 5-нд хөөрч, цагт ойролцоогоор 61,000 километр хурдтайгаар бараг 50 жил нисэж байна. 2012 онд тэрээр нарны салхины бөмбөлгийг давж, од хоорондын орон зайд нэвтэрсэн анхны биет болсон түүхтэй.

Хөлгийн 10 багажийн 8 нь аль хэдийн ажиллахаа больж, эрчим хүч нь жил ирэх тусам буурч байгаа ч НАСА-гийн инженерүүд түүнийг 2030-аад оны эхэн хүртэл холбоотой байлгаж чадна гэж найдаж байна. 11 дүгээр сарын 19-нд НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторид энэ амжилтад зориулсан тусгай арга хэмжээ болно.

Эх сурвалж: Smithsonian Magazine / The Conversation

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?