
Уулзалтыг Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Ёс зүйн хороо, Жендэрийн үндэсний хороо, Удирдлагын академи болон “Канад-Монголын Мерит” төсөл хамтран зохион байгуулж байгаа аж.

Зорилго нь төрийн албан хаагчдад хууль тогтоомжийг таниулах, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг сайжруулж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэхэд оршиж байна.

Сонирхолтой нь, төрийн албан хаагчдын ёс зүйн үзүүлэлт өмнөх онд 41.8 хувьтай байсан бол МУИС-ийн хөндлөнгийн судалгаагаар энэ онд 54.2 хувьд хүрч, 12.4 нэгж хувиар өссөн эерэг дүн гарчээ. Уулзалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Булган, Орхон аймгийн төлөөлөл оролцож байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ