УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ

3 цагийн өмнө  

Монгол Улсын Их Хурал 11 дүгээр сарын 13-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн тав дахь хэлэлцүүлгийг хийж, төсвийг баталлаа.

Батлагдсан төсвөөр Монгол Улсын 2027 оны нийт орлого 39.2 их наяд төгрөг, нийт зарлага 41.5 их наяд төгрөг болж, төсвийн нийт алдагдал 2.3 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Ийнхүү зарлага болон алдагдал өндөртэй төсөв батлагдлаа.

Төсвийн хүрээнд 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн 16 мянган иргэнийг орон сууцтай болоход дэмжиж, ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлэхээр болсон байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд «ирэх оны төсөв инфляцыг өдөөж, төгрөгийн үнэ цэнийг алдуулна» гэж мэдэгдсэн бол Засгийн газар «иргэдийн амьжиргааг хамгаалах төсөв батлууллаа» гэж байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын дарга С.Бямбацогтын онцолсноор, одоо Засгийн газар батлагдсан төсвийг үр дүнтэй хэрэгжүүлж, үнийн өсөлтийг хязгаарлан, иргэдийн бодит орлогыг хамгаалахад онцгой анхаарч ажиллах ёстой байна.

Эх сурвалж: News.MN; МҮОНРТ, 2026.11.13

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?