ЦИНЦИННАТИ АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН АЛДАРТ ФИОНА ГИППОПОТАМ МАЛГАЙ ЗАЛГИСНЫ УЛМААС ҮХЖЭЭ

15 цагийн өмнө  

Фиона 11 дүгээр сарын 8-нд сүлжмэл малгайны ихэнх хэсгийг санамсаргүйгээр залгисан байна. Хүүхэд малгайг агаарт шидэхэд таазны сэнс түүнийг 12 фут өндөр харах цонхны дээрх 1 футын завсраар хашаа руу шидсэн аж. Малгай 10 гаруй хоног хоол боловсруулах замд гацсанаас хоолны дуршил нь буурч, гэдэс нь бөглөрөх шинжтэй болсон байна.

Мал эмнэлгийн баг шингэн, эмчилгээ хийж, аварга бургуй тавьж, 9 фут урт дурангаар үзлэг хийсэн боловч насанд хүрсэн гиппопотамыг мэс засал хийх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Фиона 2017 оны 1 дүгээр сарын 24-нд 6 долоо хоногийн өмнө, ердөө 13 кг жинтэй төрж, хүн асрамжид амьд үлдсэн хамгийн жижиг дутуу төрсөн гиппопотам гэдгээрээ дэлхий даяар алдаршсан юм. Тэрээр 2027 оны 1 дүгээр сарын 24-нд 10 нас хүрэх байсан билээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?