ШУУРХАЙ: ДЭЛХИЙН ШҮҮХ МЬЯНМАРЫГ РОХИНЖА НАРЫН ЭСРЭГ ГЕНОЦИД ҮЙЛДСЭН ГЭЖ ҮЗЛЭЭ

15 цагийн өмнө  

Шүүгчдийн 15-аас 9 нь геноцид болсон гэж санал өгсөн бөгөөд шүүхийн дарга Ивасава Юүжи шийдвэрийг 3 цаг орчим уншсан байна. Хэргийг Гамби улс 2019 онд гаргасан бөгөөд шүүх Мьянмарыг нөхөн төлбөр олгож, рохинжа нарыг аюулгүй, сайн дураар, нэр төртэйгээр нутагтаа буцаахыг үүрэг болгожээ.

Нотлох баримтаар 10,000 орчим рохинжа хүн амь үрэгдэж, өргөн хүрээтэй бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хэт хүчирхийлэл үйлдэж, тосгодыг системтэйгээр устгасан гэж үзсэн байна. 730,000 гаруй рохинжа Бангладеш руу дүрвэсэн юм.

Шүүх мөн Мьянмарт гэм буруутай этгээдүүдийг шалгаж шийтгэх, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг 2 жилийн дотор шүүхэд тайлагнахыг үүрэг болгов. Шийдвэр нь эцсийнх, давж заалдах боломжгүй ч Олон Улсын Шүүх өөрөө хэрэгжүүлэх эрхгүй бөгөөд хэрэгжилтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр шийдэж болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?