АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ДАРХАН-УУЛ ТЭРГҮҮЛЖ, АЙМГУУДЫН ДУНДАЖ ОНОО 66.6-ААС 61.5 БОЛЖ БУУРЧЭЭ

14 минутын өмнө  

Тайланг 11 дүгээр сарын 18-нд танилцуулсан бөгөөд Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор эхний тавд багтсан байна. Харин хамгийн бага оноотой таван аймаг нь Төв, Булган, Говь-Алтай, Завхан, Дундговь болжээ.

Судалгааг 2012 оноос хойш жил бүр гаргаж байгаа бөгөөд энэ нь 15 дахь жилдээ танилцуулж буй тайлан юм. 21 аймгийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн 4 бүлгийн 115 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.

2023 оны цогц судалгаатай харьцуулахад 5 аймгийн оноо өсөж, 16 аймгийнх буурсан нь орон нутгийн хөгжлийн ялгаа нэмэгдэж буйг харуулж байна. Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймаг тус тус тэргүүлжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?