
Зудын эрсдэлийн үнэлгээгээр онцгой эрсдэлтэй 8, их эрсдэлтэй 35, дунд эрсдэлтэй 247, бага эрсдэлтэй 40 сум байна. Онцгой эрсдэлтэй сумдад Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Увс аймгийн Сагил, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан нарыг нэрлэсэн бол Завхан аймгийн хойд сумд ч эрсдэл ихтэй байгаа аж.
2026 оны 12 дугаар сар, 2027 оны 1, 2 дугаар сард баруун, төвийн аймгуудад олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөвтэй бөгөөд агаарын температур өмнөх зудтай жилүүдээс 5 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Одоогоор нийт нутаг дэвсгэрийн 17 хувь нь цастай байгаа бол төв, зүүн бүс, говийн аймгаар хур тунадас их орох төлөвтэй аж.
Онцгой байдлын ерөнхий газар малчдыг хашаа сараавчаа базааж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг анхаарууллаа.