
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын танилцуулснаар Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөгт хүрч, 2012–2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөг болсон байна. Сүүлийн 14 жилд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах зэрэг төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.8 их наяд төгрөг зарцуулсан нь алдагдлын гол шалтгаан болж, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрчээ.
Төсөлд жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй Засгийн газрын дунд, урт хугацаат тусгай үнэт цаас гаргаж, Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөхөөр тусгасан байна. Байнгын хорооны хуралдаан 10:37 цагт 53.1 хувийн ирцтэй эхэлжээ.
Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх дүрэм хэрэгжсэнээс хойш хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн нь төсвийн сахилга бат суларч буйг харуулж байна гэж хуралдаанд дурджээ.