
Нийслэлд салхи баруун хойноос секундэд 4–9 метр хүрч, шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 15–17 хэм, хотын бусад хэсгээр 11–13 хэм хүйтэн байх төлөвтэй. Багануурт шөнөдөө 17–19 хэм, өдөртөө 6–8 хэм хүйтэн, цас орохгүй бол Тэрэлжид шөнөдөө ялимгүй цас орж, 14–16 хэм, өдөртөө 5–7 хэм хүйтэн байна.
Улсын хэмжээнд хүйтний эрч чанга хэвээр бөгөөд Хөвсгөл, Завхан орчмоор шөнөдөө 29–34 хэм хүйтэрнэ. Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, Төв аймгийн зүүн хойд, Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
11 дүгээр сарын 21–25-нд шөнөдөө Дархадын хотгор, Завхан орчмоор 27–32 хэм, бусад нутгаар 14–19 хэм хүйтэн байх бол 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтийн хойд хэсгээр, 23-нд Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Төвийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.