АЖИЛТАНТАЙГАА ДОТНО ХАРИЛЦААТАЙ БАЙСАН ЭКС ЗАХИРЛАА МАКДОНАЛЬДС КОМПАНИ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

2020-08-11  

Түргэн хоолны томоохон сүлжээ МакДональдс өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал асан Стив Истербрүүкийг шүүхэд өгч байгаагаа мэдэгджээ.

Өнгөрсөн онд МакДональдс компани Истербрүүкийг нэг ажилтантайгаа дотно харилцаатай байсныг илрүүлсний дараа ажлаас нь чөлөөлж байв.

Харин сүүлд хийсэн шалгалтаар өмнөх захирал нь өөр гурван ажилтантайгаа бэлгийн харилцаатай байсныг шинээр илрүүлжээ.

Гол нь Истербрүүк өнгөрсөн онд компанийн захирлуудын зөвлөлийн өмнө хэргээ хүлээхдээ өөр бусад ажилтнуудтай дотно харилцаатай байснаа нуун дарагдуулсанд буруутгагдаж байна.

Тиймээс МакДональдс компани Истербрүүкийг ажлаас чөлөөлөгдөхөд нь олгосон үр дүнгийн шагнал болох $40 саяыг буцааж авахаар шүүхэд ханджээ.

Тус компани ажилтнуудынхаа хооронд ямар нэг хэлбэрийн дотно харилцаа үүсгэхийг хориглодог юм байна

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Истербрүүкийг ажлаас нь чөлөөлөхдөө нэг ажилтантайгаа мессэж солилцож, видео дуудлага хийдэг байсныг илрүүлснээ МакДональдс зарласан юм. Гэхдээ баримтууд нь гар утаснаас устгагдсан байсан тул тухайн үед компани, захирал хоёр хоорондоо тохиролцож, хэн хэндээ гомдолгүй салж байжээ.

Гэтэл өнгөрсөн сард компанийн нэг ажилтны өгсөн мэдээллийн дагуу дахин шалгахад Истербрүүкийн өөр гурван харилцаа хөдөлшгүй баримтаар тогтоогдсон байна.

Тухайлбал экс захирал ажлынхаа имэйл хаягнаас өөрийн нүцгэн зургийг  ажилтандаа илгээж байжээ. Мөн нэг ажилтантайгаа анх удаа бэлгийн харилцаанд орсныхоо дараа хэдэн зуун мянган доллартай тэнцэх компанийн хувьцааг тухайн ажилтанд шилжүүлсэн байна.

Хэрвээ ийм алдаа завхрал гаргаж байсныг нь мэдсэн бол Истербрүүкт олон саяын шагнал олгохгүй байснаа МакДональдс компани мэдэгджээ.

Стив Истербрүүк нь Их Британийн иргэн бөгөөд 2015 оны гуравдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл МакДональдс компанийг удирдаж байв.

Өмнө нь тэр тус компанийн Британи дахь салбарын захирал байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?