"ТЕСЛА" 23 МЯНГА ГАРУЙ ЦАХИЛГААН ПИКАЛ МАШИНАА ЭРГҮҮЛЭН ТАТНА

2024-06-27  

 Америкийн “Тесла” компани 23 мянга гаруй "Cybertrack" цахилгаан пикап машинаа эргүүлэн татаж байгааг АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газар (NHTSA) мэдээлжээ.

Тус газрын цахим хуудсанд мэдээлснээр, 11.7 мянга орчим машины урд цонхны шил арчигчийн мотор эвдэрч магадгүй байгаа бөгөөд энэ нь үзэгдэх орчныг хязгаарлаж, осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Үүнээс гадна, багажны доторлогоог буруу хийсэн байж магадгүй асуудлын улмаас доторлогоо салж, бусад жолооч нарт зам дээр аюул учруулж болзошгүй тул  11.38 мянга гаруй "Cybertruck"-ийг эргүүлэн татаж байгаа ажээ. 

“Тесла” эдгээр асуудалтай холбоотой осол болж, хүний амь эрсдэсэн эсвэл гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй гэдгийг мэдэгджээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024  оны зургаадугаар сарын 26 /NHTSA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?