Монголын ширээний теннисний холбоо 2020 оны 3-р сарын 22-29-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотод зохиогдох Ширээний теннисний Багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Лхагвасүрэн, Тэмүүлэн, Сэр-Од нарын теннисчидээ оролцуулах шийдвэр гаргасан байна. Багийн ахлагчаар С.Галбадрах, дасгалжуулагчаар Баярмагнай нар ажиллах юм байна. Эрэгтэй шигшээ багийг толгойлох улсын дѳрвѳн удаагийн аварга Лхагвасүрэн энэ жилийн лигт баг болон нэгбүрчилсэн үзүүлэлтээр түрүүлсэн бол Тэмүүлэн, Сэр-Одын баг удаалж, Тэмүүлэн хоёрдугаар байранд хувийн үзүүлэлтээр орсон шилдэг тамирчид юм. Сүүлийн жилүүдэд анх удаа тамирчдыг үзүүлсэн амжилтаар нь ДАШТ-д оролцуулах шийдвэрийг холбооноос ийнхүү гаргажээ. Энэ жилээс эхлэн МШТХ шигшээ багтай болж, тэмцээн уралдааны зардлыг улсаас хариуцдаг болсон гэж холбооны ерѳнхийлѳгч Гантулга тодотголоо.
Гантулга тэргүүтэй холбооны удирдах багийнхан
Улсын дѳрвѳн удаагийн аварга Э.Лхагвасүрэн