
Монгол Улс 2026 оны 11 дүгээр сарын 26–29-нд FIBA Asia Cup-2029 тэмцээний урьдчилсан шатны (Pre-Qualifiers) тоглолтуудыг эх орондоо хүлээн авах бөгөөд шигшээ багийн ахлагчийн хувьд Энхийн-Од багийн гол тоглогчдын нэг байх юм. Түүний ах Мөнхийн-Од нь мөн сагсан бөмбөг тоглодог бөгөөд аав нь Монголын сагсан бөмбөгийн нэрт тамирчин Шаравжамц юм.
Эх орондоо олон улсын тэмцээн хүлээн авах нь Монголын сагсан бөмбөгийн хөгжил, залуу тамирчдын урам зоригт чухал ач холбогдолтой бөгөөд үзэгчид шигшээ багаа дэргэдээс нь дэмжих боломжтой болж байна. Тоглолтын хуваарь, тасалбарын мэдээллийг холбооноос удахгүй зарлах юм.