ТРАМП ИРАНЫ ЭСРЭГ ДАХИН ТОМООХОН ЦОХИЛТ БУС, ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТЫГ ЧАНГАТГАХЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

1 цагийн өмнө  

Зөвлөхүүдийн танилцуулсан дөрвөн хувилбараас Трамп эдийн засгийн кампанит ажлыг эрчимжүүлэхийг сонгосон гэх бөгөөд үүнд Ираны нефть нууцаар гаргах сувгуудыг хаахын тулд Булангийн орнуудад шахалт үзүүлэх, тэнгисийн хоригийг үргэлжлүүлэх зэрэг багтаж байна. АНУ-ын Төв командлал тэнгисийн хориг 130 дахь хоногтоо үргэлжилж, Ираны түүхий нефтийн олон тэрбум долларын экспортыг зогсоосон гэж мэдээлсэн байна.

Харин хэлэлцээ Тегераны тавьсан нөхцөлөөс болж гацаанд орсон хэвээр бөгөөд хязгаарлагдмал цохилтын хувилбар ч хэлэлцээний ширээн дээр үлдсэн гэж эх сурвалжууд онцолжээ. Трамп өөрөө дахин довтолгоо хийх нь "тун магадлал багатай" гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?