
Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн болон тус яамны удирдлагуудтай уулзаж, төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэхийг үүрэг болгосон байна. Тэрбээр авлига, албан тушаалын хэрэг, шударга бус зүйлтэй нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлжээ.
Үүнээс өмнө УИХ-ын Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороод 100,200 иргэн гарын үсэг зурсан нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм. Хууль зүйн яамнаас албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялыг хохирол, хахуулийн хэмжээ, үндэслэлгүй хөрөнгөжсөн дүнтэй уялдуулан ялгамжтай тогтоож, хорих ялын дээд хэмжээг 20 жил хүртэл нэмэгдүүлэх зохицуулалт боловсруулж байгаа аж.