
Аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 18–24-нд тэмдэглэдэг "Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоног"-ийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн уриа нь "Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл: Бичил биетний тэсвэржилтээс өнөөдрөөс сэргийлье" юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт хүн, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын төлөөлөл оролцож, "Нэг эрүүл мэнд" зарчимд тулгуурласан төлөвлөгөөг батлуулахад чиглэсэн гол үйл ажиллагааг тодорхойлох юм байна. Мэргэжилтэд антибиотикийг эмчийн жоргүйгээр, дутуу курсээр хэрэглэх нь эмэнд тэсвэртэй нян үүсгэх гол эрсдэл гэдгийг иргэдэд дахин сануулж байна.