
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн зарим, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0–3.0 мм цас орох бөгөөд салхи нутгийн зарим газраар секундэд 13–15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өчигдрөөс дулаарч байгаа ч Улаанбаатарт 25–26-нд шилжих шөнө болон 26-ны өдөр цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна.
Маргааш Улс тунхагласны баярын өдөр хол замд гарах иргэд өнөөдрөөс цаг агаарын мэдээг нягталж, тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шуурганы үед замд гарахаас зайлсхийхийг зөвлөж байна. Улаанбаатарт бусад хугацаанд шөнөдөө -17…-22, өдөртөө -7…-12 хэм хүйтэн байх төлөвтэй.