
Уулзалтад МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар оролцсон байна. Талууд шинэ Ерөнхийлөгч сонгогдон ажилдаа орох хүртэл улс орны тогтвортой байдлыг хангаж, нийгэмд талцал, сөргөлдөөн үүсгэхгүй байх, нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавихаар санал нэгдсэн байна.
Мөн эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хуулийн төслүүдийг 2026 ондоо багтаан чуулганаар хэлэлцэн батлах, санал зөрөлдөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, сонгуулийг хуульд нийцүүлэн шударга явуулахаар тохиролцжээ. С.Бямбацогт зөвлөл байгуулах санаагаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө чуулган дээр мэдэгдэж байсан юм.