СЭРХИО РАМОС: ХѲЛБѲМБѲГ БОЛ ЕРДѲѲ Л ГООЛ ОРУУЛАХ УРЛАГ

2020-02-26  

 -Бид тааруухан тоглолт үзүүлсэн. Сүүлийн хоёр учраа Селта, Левантэ багуудад хожигдож оноо алдаж, тэргүүлэх байршлаа алдсан мѳчид Аваргуудын Лигийн хасагдах шатны маш чухал тоглолт хийх гэж байна. Зангидаж хэлэхэд, хѳлбѳмбѳг гэдэг бол ердѳѳ л гоол оруулах урлаг. Манай баг ѳѳрчлѳгдѳѳгүй. Бид хожигдсон ч, баг маань сайн тоглож буй хэвээр. Зүгээр л бид гоолдож чадахгүй байна. Тэгэхээр юу чаддагаа Аваргуудын Лигт үзүүлэх цаг ирлээ. Бид тун тааруухан тоглолт үзүүлж байсан ч, Аваргуудын Лигт түрүүлж байсныг сануулья. Аваргын цомыг хүссэн нь ѳргѳдѳггүй, хүчтэй нь ѳргѳдѳг юм гэж Реал Мадрид багийн ахлагч, хамгаалагч Серхио Рамос Испанийн тѳв хэвлэлд ярилцлага ѳгѳхдѳѳ дурдлаа.

Багийн ахлагч Серхио Рамос тоглолтынх ѳмнѳх хэвлэлийн бага хурал дээр.

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?