Гурван шинжээчийн хоёр нь Ливерпүүлийг энэ улиралд дахин түрүүлнэ гэсэн таамаглалыг дэвшүүлсэн.
Гуравдугаар тойрогт Ливерпүүл өөрийн талбайдаа Арсеналыг хүлээн авч, 0:1-ээр хожигдож эхэлсэн ч, эцсийн дүндээ 3:1-ээр хожиж чадсанаар нэг ч оноо алдалгүй хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байна.
Харин Лэйстэр Сити өмнөх улирлын эхний хагаст Лигийг тэргүүлсэн амжилтаа одоохондоо давтаж байна.
Манчестер Сити багийг талбай дээр нь 2:5-аар хожсоноор тэд Лигийг Ливерпүүлийн хамт хошуучилж эхлэв.
Энэ улиралд дээгүүр тоглоно гэж итгэж буй Манчестер Юнайтед арай ядан анхны хожлоо авлаа.
Ийнхүү Премьер Лигийн тоглолтын гараа эрч хүчээ авч байна.
Ц.БАТАА