МБАППЕ: ЛЕВОНДОВСКИЙ ТОГЛОЛТЫГ ӨНЖИХ БОЛСОН НЬ САЙН МЭДЭЭ

2021-04-07  

Германы Байер Мюнхен багийн довтлогч, Польшийн шигшээ багийн тоглогч Роберт Левандовский бэртлийн улмаас Аваргуудын Лигийн шигшээ наймд учраа таарсан Парис Сан. Жермен багтай хийх тоглолтыг өнжих болсон байна. - Левандовский бол агуу тоглогч. Тийм тоглогч нэг ч гэсэн тоглолтыг өнжинө гэдэг бол бидний хувьд тун сайн мэдээ гэж «ПСЖ» багийн довтлогч Кильян Мбаппе хэллээ. - Түүнийг гэмтэл авсанд баярлаж, хүний мууд дурласан зүйлгүй. Тийм аюултай тоглогч ийм чухал тоглолтыг өнжих болсонд талархаж байна. Өнгөрсөн жил бид Аваргуудын Лигийн финалд хожигдсон. Энэ жил бид даагаа нэхэж буй. Тиймээс түүний эзгүйд ч хамаагүй хариу барина гэж Мбаппе нэмж хэллээ. Энэ жилийн Аваргуудын Лигт түрүүлэх багийн таамагт дээгүүр бичигдэж байсан Байер Мюнхен, ПСЖ багийн аль нэг нь шигшээ дөрвөөс хасагдах нь тодорхой болсон. Тэдний эхний тоглолт энэ сарын 7, хариу тоглолт нь 14-нд болно.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?