МОНГОЛ, ХОНКОНГИЙН САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ ӨНӨӨДӨР ААШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ШАТАНД ТОГЛОНО

2023-02-24  

2025 онд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр UG Arena-д эхэлнэ.

Монгол Хонконгийн сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр 19:00 цагт тоглоно.

Хэсэгтээ эхний дөрвөн байрт шалгарсан багууд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна.

Азийн сагсан бөмбөгийн холбооноос Монголын шигшээ багийн тамирчин Э.Санчирыг "33 настай жигүүрийн тоглогч 21 оноо, 5.5 самбар, 3.5 оновчтой дамжуулалт өгч байна" хэмээн цахим хуудсандаа онцолжээ.

Энэ сарын 24-26-ны хооронд F хэсгийн хоёрдугаар шатны тоглолтууд UG Arena-д явагдаж дуусна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?