КЛОПП: "РЕАЛ МАДРИД" БИДНЭЭС ИЛҮҮ БАЙЛАА

2023-03-20  
- Талбай дээрээ, эхний тоглолтонд 5:2-оор хожигдсон бидний хувьд алдах зүйл байгаагүй. Тиймээс довтолж , гурван гоолын зөрүүг арилгачих төлөвлөгөөтэй ирсэн ч биелсэнгүй. "Реал Мадрид" тоглолтыг хянаж, бидэнд довтлох боломж олгосонгүй. Эхний тоглолтонд талбай дээрээ задгай тоглосны горыг амслаа. Өөрөөр хэлбэл тактикийн том алдаанаас болж бид Аваргуудын Лигийн өрсөлдөөнөөс хасагдлаа гэж хоёр тоглолтын нийлбэрээр 6:2 -оор "Реал Мадрид" багт хожигдсоны дараа Клопп хэллээ.
Нөгөө талд Наполи талбай дээрээ Германы Айнтрахт багийг 3:0- ээр буулган авч Реал Мадридын хамт Аваргуудын Лигийн шигшээ наймд шалгарлаа. Серия-А лиг энэ улирлын Аваргуудын Лигийн шигшээ наймд хамгийн олон багийн төлөөлөлтэй (Интер, Милан, Наполи) үлдсэн бол Англи хоёр ( МСИ, ЧЕЛСИ), Герман ( Байер Мюнхен), Португали ( Бенфика), Испани ( Реал Мадрид) тус тус нэг багтай үлдлээ.
Маргааш Швейцарт, шигшээ наймын сугалаа явагдана. Нэг улсын баг болон өмнө нь хэсэгтээ тоглосон багууд ч өөр хоорондоо таарах боломжтой юм.
Энэ улирлын Аваргуудын Лигт түрүүлэх багаар Английн Манчестер Сити, Германы Байер Мюнхен , Испанийн Реал Мадрид багийг нэрлэж байна.
- Манчестер Сити бол өнгөрсөн 5 улиралд 4 удаа Премьер Лигт түрүүлсэн. Тэд надгүйгээр түрүүлж байсан. Тэд яах гэж намайг багтаа авсан юм бэ? Ойлгомжтой. Ердөө л Аваргуудын Лигт л түрүүлэхийн тулд л намайг Боруссиа Дортмунд багаас худалдан авсан. Би ч тэр итгэл найдварыг нь биелүүлэхийн төлөө зүтгэнэ гэж одоогоор энэ улирлын хамгийн олон гоол ( 10) оруулаад буй Эрлинг Хааланд Лэйпцигийн хаалганд 5 гоол оруулсны дараа сэтгэгдлээсээ хуваалцсан.
- Биднээс Аваргуудын Лигийн цомыг нэхэх эрхтэй. Энэ зорилгыг би биелүүлэхийн төлөө хичээнэ. Чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэж Пеп Гвардиола хэлсэн нь, "Манчестер Сити Аваргуудын Лигт түрүүлнэ" гэсэнтэй адил сонсогдлоо.
Аваргуудын Лигт түрүүлэхийн тулд гурван л Даваа үлдлээ. Шөвгийн дөрөв, хагас финал, финал. Аваргуудын Лигт зөөлөн боорцог байхгүй гэж хэлдэг ч, яг одоогоор Серия-А Лигийн багууд л хамгийн зөөлөн боорцгоор нэрлэгдэж байна.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?