ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ГАДНА ТАЛБАЙД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН БУУЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

2017-11-04  

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийсэн. Энэхүү ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1667 м2 явган зам, 3876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийж тохижуулсан билээ. Өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайн тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэрэг туршилтын буултаа амжилттай хийлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?